Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: Бэлэн үү эсвэл Үгүй юу ( Ready or not )
Найруулагч Мэтт Бэттэнэлли - Олфин болон Тайлер Желит нарын хамтын бүтээл болох "Бэлэн үү эсвэл үгүй юу" хэмээх энэхүү аймшгийн кино нь 2019 онд үзэгчдийн хүртээл болжээ. Киноны гол дүрд жүжигчин Самара Вэивин, Адам Броди, Марк О-Бэрн, Хэнри Шерни, Энди Мак Довел нар тогложээ. Тус кино нь 6 сая долларын өртөгөөр бүтсэн бөгөөд бокс оффисоос 57,6 сая долларын ашиг олсон юм.
Агуулага: Грэйс нэгэн чинээлэг гэр бүлийн хүү Алекстэй гэрлэнэ. Гэвч тэр хуримын анхны шөнөө хайртынхаа гэр бүлийнх нь олон жил уламжлагдан ирсэн тоглоомыг тоглох шаардлагатай болдог. Тоглоомын дүрэм их энгийн. Нэгэн хайрцагт карт буюу хөзөр хийх бөгөөд хэмэг хугацааны дараа түүнийгээ буцаагаад гаргаж ирэхэд тэдний тоглох тоглоомын нэр бичигдсэн байх болно. Бүсгүйн хөзөр дээр "Нуугдаж тоглох" гэсэн бичиг гардаг. Грэйс дотроо дурлалт хосуудын хайрандаа умбасан нуугдаж тоглох тоглоомыг бодох боловч бодит байдал дээр эсэргээ хар дарсан зүүдэндээ ч хүсэмгүй аймшигт тоглоом байх нь тэр.
Үргэлжлэх хугацаа: 110 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа