Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledzandan shatar.png

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна.

Долоо дахь удаагийн парламент 1400 орчим хууль тогтоомжийг баталсан бөгөөд хуулийн агуулга чанар илүү байсныг харахад энэ удаагийн парламент бүтээлч парламент байлаа гэдгийг онцоллоо. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан 71 удаа, түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль, тогтоомжийг хэлэлцэн баталлаа. Хорио цээрийн нөхцөлтэй энэ үед дунджаар 66 хувийн ирцийн хуралдаж богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласан УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Та бид 20 жил яригдаж, 3 парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадлаа.

Парламент өөрийгөө шинэчлэх зорилтыг тавьж, тодорхой алхмуудыг хийлээ. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, Үндсэн хуулиар олгосон ард түмний засаглах эрхийг хангах чиглэлд бид шинэ жишиг тогтоосон. Зөвлөлдөх санал асуулгаас эхлээд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг 60 гаруй удаа зохион байгуулсан байна. Хуулийг ард түмэн, олон нийтийн төлөөлөлтэй хамт боловсруулж, хэлэлцэж баталсан ийм жишиг манай парламентын үед хэлбэржиж тогтлоо. 

Парламентын танхимыг хэрүүл маргааны биш, шинжлэх ухаанч мэтгэлцээн өрнөдөг индэр болгох, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Парламентын судалгааны хүрээлэнг байгууллаа.  Хурууны хээгээр санал хураалт, ирцийг бүртгэдэг технологийг нэвтрүүлснээр хуралдааны ирцийн дундаж 60-аас дээш хувьд хүрлээ.

Улсын Их Хурлын алсын хараа болсон Стратеги төлөвлөгөөг 17 жилийн дараа шинэчлэн баталлаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр, ард түмний өмчид үлдээж, Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах тогтоол баталсан. 

Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, ээжүүдээ цалинтай болгож, багш нар, залуучуудаа дэмжсэн хууль баталж, эмч нарын цалинг нэмж, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн.         

Энэ мэт олон чухал шийдвэрийг нэрлэж болно. Шинэчлэл, цэгцрэх өөрчлөлтөд чиглэсэн эдгээр хууль тогтоомж бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэх сайхан ирээдүйн эхийг тавьснаараа Та бид бахархах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөх, ард түмнээсээ авсан бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. “Амьдрал бол цагийн хэлхээ юм. Энэ хэлхээ дуусашгүй” гэсэн мэргэн үг бий. Дуусашгүй цаг хугацааны нэгэн хэлхээ болсон бидний 4 жил эх орон, ард түмнийхээ тусын тулд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.40.162]

2020-05-15 15:50:57

Дахиж хармааргүй л байна шүү