Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledsergie.png

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица монголчуудад хандан, мэдээлэл хийлээ. 

Монгол Улсад жил бүрийн арваннэг, арванхоёрдугаар сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Олон хүн Монгол Улсад коронавирусийн халдвар хэдийн орж ирсэн гэж ярьж байна. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй бөгөөд худал мэдээлэл иргэдийн болон нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Зарим хүн өөрт нь өвчний дархлаа тогтсон гэх буруу ташаа ойлголттой байна. Коронавирусийн халдвараас дутахгүй аюул тарьж мэдэх худал мэдээллийг бусдадаа тараахгүй байх, албан эх сурвалжийн мэдээллийг авч байхыг хүсье гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица онцоллоо. 

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: Монгол Улс covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажиллагаа, түүний туршлагыг сайн байгаагаас гадна энэ цаг үед монголчууд эв нэгдэлтэй байж чадаж байгаа. Гэвч нийгэмд тархаж буй худал мэдээллээс үүдэж анхаарлаа сулруулж болохгүй бөгөөд хүн бүр гараа угааж, ханиаж, найтаахдаа амны хаалтаа зүүж, зайгаа барих гэх мэтээр коронавирустэй тэмцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хүн бүр цар тахлын өмнөх үе шиг нөхцөлд байхыг хүсэж байгаа. Гэхдээ бид вакцин гарах хүртэл хязгаарлалтын дэглэмийг чанд сахих шаардлагатай байна. 

Монгол Улсад 98 тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ-ны гаргаж буй заавар, зөвлөмжийг дагахгүй бол дотооддоо алдах эрсдэл байна. Хэрвээ дотооддоо халдварыг алдвал хөл хориог улам чангатгах шаардлага гаргах вий. Одоогоор дэлхий дахинд вакцин болон эмчилгээ гарааг байгаа тул Засгийн газар, ЭМЯ-ны гаргаж буй зөвлөгөөг чандлан сахихыг зөвлөж байна. гэлээ

Монгол Улсад covid-19-ийн тохиолдол нэмэгдэж байна. ЭМЯ хэр хангалттай сайн ажиллаж байна гэж харж байна. Вакцин гарахад хэр хугацаа шаардлагатай вэ?

Монгол Улс өвөрмөц нөхцөлд байна. Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байна. Тэдгээр иргэдээ яаралтай эмчилгээнд хамруулж, эмч мэргэжилтнүүд хувийн хамгаалах хэрэгслээ өмсч, хамгаалалтаа сайн хийж байна. ЭМЯ Монгол Улсын бүх байгууллагуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Вакцин үйлдвэрлэлд сайшаалтай мэдээлэл гарч байна. Зарим үйлдвэрлэгчид 12 сарын дараа вакцин гарна гэсэн бол зарим нь 18 сарын дараа гарна гэж мэдээлж байна.

-  Монгол Улс ээлжит сонгуулиа явуулахаар бэлтгэж байна. ДЭМБ-ын зүгээс сонгууль зохион байгуулж байгаа улс орнуудад ямар зөвлөгөө өгч байгаа вэ?

ДЭМБ-ын хувьд ямар ч нөхцөлд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой ажилладаг. Монгол Улсын Засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахад бүхий л талаар дэмжинэ.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх