Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultulaan af.jpg

УИХ-чн чуулганы хуралдаанаар "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 300 тэрбум төгрөгийг үйлдвэрлэгчдэд өгөөд 100 мянган төгрөгийн ноолуур худалдаж ав гэсэн гэрээ хийсэн гэсэн. Хэчнээн компани гэрээ хийсэн бэ? Малчин бүрт нэг кг 20000 төгрөг олгоно олгоно гэснээс хойш ноолуурын зах зээл хэр зэрэг хэлбэлзэж байна вэ? Гадаад руу гаргах ноолуур хэр зэрэг буурч байна вэ? 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 300 тэрбум төгрөгийн зээлийг авсан компани одоогоор алга. Банкууд гэрээ хэлэлцээр хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос зээл олгогдох байх гэсэн хүлээлттэй байна. Гол худалдан авагч зах зээл дээр орж ирээгүй учраас ноолуурыг хадгалсан байдалтай байгаа. Экспорт мөн үүнтэй адилхан буюу худалдан авалт орж ирэхгүй байгаа болохоор гадагш гарах нь багассан. 

Ажлын хэсэг: Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр ноолуурын ханш өмнөх оны мөн үед 107.2 ам.долларын үнэтэй байсан бол өнөөдөр 92.8 ам.доллар болж, буурсан үзүүлэлттэй байна. Хятадад ноолуурын ханшийг аваад үзвэл Монголын цайвар ноолуур кг нь 740 юань, угаасан ноолуур 330 юань байна. Энэ нь өнгөрсөн оноос 17 хувийн бууралттай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Орон нутгаар хэд хоног явлаа. Иргэдийн ярьж байгаа гол асуудал бол ноолуурын үнэ ханшийн хүлээлт байна. Малын эм тариа чанарын шаардлага хангахгүй байгаатай холбоотой олон санал гомдол байгаа. Үүнээс үүдэж мах сүүгээр дамжиж бидний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа учраас яамнаас энэ малыг эрүүлжүүлэх, эм тарианы асуудал дээр ямар бодлого барьж байна вэ? 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Банкны хөнгөлөлттэй зээлийн олголтоос хамаарч түр хугацаанд саатсан. Зээл олгогдож эхэлснээр ноолуур бэлтгэлийн ажил үргэлжлээд явна. Кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Холбогдох бэлтгэл ажлыг Засгийн газар хангасан. Үүнд зарцуулах 200  тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.Оны эцэст 203 мянга 443 малчин болон мал бүхий этгээд 29.2 сая ямаа тоолуулсан. Малчдын дансанд урамшууллыг шилжүүлэх бэлтгэл ажил хангагдаж арилжааны банкуудтай дансаа нэгтгэсэн. Эх үүсвэр шийдэгдэнгүүт малчдын данс руу орно. Сангийн яам энэ сардаа багтааж эх үүсвэрээ бүрдүүлнэ гэж хэлсэн. Ноолуур бэлтгэлийн ажилд дотоодын үйлдвэрлэгч болон гадаадын худалдан авагчид оролцохыг чөлөөтэй дэмжинэ. Малчин, ноолуур худалдан авагч хоёр хоорондоо үнээ тохирч борлуулна. Засгийн газар, яам оролцохгүй. Суурь үнийг малчин, худалдан авагч талууд тохирно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдөр махны компаниуд 100 тэрбум төгрөгийн махыг хөргөгчид хадгалж байна. Ихэнх нь адуу, ямааны мах. Хаврын цагт монголчууд халуудна гээд адууны мах иддэггүй. Хөргөгчөө онгойлгонгуут эхүүн үнэр үнэртэж, нэг өдрийн дотор мууддаг. Адуу, ямааны махны экспортын зөвшөөрлийг яаралтай өгөөч ээ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Махны экспортыг дотоодын махны үнийг барих зорилгоор хаасан зүйл байхгүй. Бид нөөцийн махыг хангалттай бэлдсэн. Хамгийн гол нь экспортын хил хязгаарт хаалт тавьснаас үүдэлтэй. Ноолуурын тухайд компаниуд худалдан авч эхлээгүй байгаа. Зээл нь очоогүй байгаагаас. Ноолуурын үнийг малчин болон худалдан авагч хоёр тохирно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх