Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0_SmJ_ItwRis3AsfuX.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 34-р дугаарт "The Truman Show” киног танилцуулж байна. 

Киноны нэр: Труманы шоу “The Truman Show”

Найруулагч Питер Уир-ын ээлжит нэгэн бүтээл болох 1998 онд нээлтээ хийсэн The Truman Show хэмээх кино сүүлийн 30 жилийн хугацааны уран бүтээлүүдээс таны үзэх ёстой киноны нэг байх болно.  Шинжлэх ухааны уран зөгнөлт, инээдмийн төрлийн энэхүү киноны гол дүрд Жим Керри, Лора Линни, Эд Харрис нар тоглосон юм. 

Киноны агуулга: Киноны үндсэн үзэл санааг “хуйвалдааны онол” дээр тулгуурласан хэмээн үздэг байна. Трюмэн хэмээх жирийн нэгэн залуугийн жирийн бус амьдралын тухай өгүүлнэ. Эхийн хэвлийд байхдаа л тэр шоуны гол дүрээр сонгогджээ. Түүний уйлах, инээх, өсч торних бүхий үйл явцаас эхлээд анхны үнсэлт, анхны болзоо, амьдралын гунигт болон баярт мөчүүд үзэгчдийн нүдэн дээр өрнөнө. Гагцхүү Трюман л өөрөө энэ бүгдийг үл мэднэ. Хэдийгээр тэр салбадай ч бай, үзмэр ч бай ямар ч л гэсэн шоуны үзэгчид Трюманд хайртай. Гэхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хашаа торонд хорьчихдог амьтаны хүрээлэнгийн өрөвдөлт амьтан шиг байлгах уу, аль эсвэл хатуу харгис ч гэсэн бодит ертөнцөд нь хүн ёсоор амьдруулах уу? гэдгийг уншигч та киноноос үргэлжүүлэн хүлээн авч үзээрэй. 

Хүний амьдралын нууцлаг талыг онцгой шийдлээр харуулж чадсан Труманы шоу киног үзсэндээ та хэзээ ч харамсахгүй. 

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх