Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_PS4yQMg8qF_vwGZXbLsi9A.png

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Тайчигчид ( Hustlers ) 

2019 оны цоо шинэ бүтээл болох "Тайчигчид" хэмээх уран сайхны киноны зохиолыг Лориан Скарфариа бичиж өөрөө найруулжээ. Харин киноны гол дүрд мөнхийн залуу гэгддэг дуучин жүжигчин Жэнифер Лопез, Констанс Ву, Жулиа Стилис, Кэкэ Палмер, Лили Рэйнхарт, Лиззо болон Карди Би нар тогложээ. Тайчигчид кино нь 20,7 сая долларын өртөгөөр бүтсэн бөгөөд бокс оффисоос 157,6 сая долларын ашиг олсон юм.

Агуулага: Амьдралын төлөө шүд зуун тэвчих хэдий ч санхүүгийн хямралд өртөж, хуримтлалгүй болсон тайчигч бүсгүйчүүд. Тэд амьдрахын төлөө өөрсдийн хямралыг даван гарах хэрэгтэй. Бусад шиг энгийн ажил хийдэггү йбүсгүйчүүдэд хэн мөнгө өгөх билээ. Гэсэн ч тэд амьдрах хэрэгтэй. Тиймээс бүсгүйчүүд нэгэн эрсдэлтэй гэхдээ маш их ашиг олж өөрсдийгөө аврах нэг арга олдог. Тэр нь бүсгүйчүүдийн хайртай үйлчлүүллэгчид болох  Уол Стрийтийн баячууд. 

Үргэлжлэх хугацаа: 110 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.69.190]

2020-05-16 10:50:06

haanaas vzeh be