Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/kitty-2.png

Дэлхий дахиныг нөмөрсөн коронавирус хүнээс хүнд халдахаас гадна амьтанд халдаж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Висконсоны их сургуулийн мэргэжилтнүүдийн халдварын шинж тэмдэг илрээгүй муурнуудаас бусад мууранд халдвар дамжсан талаар олон нийтэд мэдээллэжээ. 

Өмнө нь Нью-Йоркт хоёр өөр газар амьдардаг хоёр муурнаас халдвар илэрч байснаас гадна “Бронкс” амьтны хүрээлэнгийн бар, арслангуудаас халдвар илэрч байсан удаатай.

Тухайн үед АНУ коронавирус гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдварлах магадлалыг маш бага гэж үзэж байсан ч Висконсоны их сургуулийн мэргэжилтнүүд халдвар хүнээс мууранд, муурнаас хүнд дамжих боломжтой эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх