Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/wmMhlRt4OO.jpg

Жэймс Камерон найруулагч “Аватар” киноны дараагийн ангийн зураг авалтыг дахин эхлүүлжээ.

5-р сарын 9-ны өдөр “DEADLINE” сайтад телевиз, киноны уран бүтээлчид аюулгүй нөхцөл байдалд зурагт авалтаа дахин эхлүүлсэн гэж нийтэлжээ. Тэрээр 2-оос 5-р ангийн зураг авалтыг нэгэн зэрэг хийж байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2 сар орчим зураг авалтын ажил зогссон гэжээ.  

Харин 4-р сарын 27-ны өдөр Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн коронавирусын тархалтын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр “Бид хамтдаа чадлаа” гээд Шинэ Зеланд улс коронавирусын халдваргүй болсноо зарлажээ. 

Уран бүтээлийн багийнхны мэдээлснээр “Аватар 2” кино 2021 оны 12-р сарын 17-ны өдөр, “Аватар 3” кино 2023 оны 12-р сард, “Аватар 4” кино 2025 оны 12-р сард, “Аватар 5” кино 2027 оны 12 сард нээлтээ хийх юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх