Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/shaw_2sdh.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 32-р дугаарт "The Shawshank Redemption" киног танилцуулж байна. 

Киноны нэр: Шавшэнкаас оргосон нь /The Shawshank Redemption/

"Warner Bros" кино компанийн 1994 онд олныы хүртээл болгосон Шавшанкаас оргосон нь УСК нь дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулж чадсан төдийгүй өнөөг хүртэл рейтинг нь буураагүй байгаа билээ. “IMDb” дэх рейтинг оноо 9.3/10,бөгөөд эргэлзэх зүйлгүй бүх цагийн үеийн хамгийн агуу киноны нэг гэж шүүмжлэгчид үздэг юм. 

Киног Франк Дарабонтын найруулж, гол дүрүүдэд Тим Роббинс, Морган Фрийман нар тогложээ. Энэхүү бүтээл нь 1995 оны Оскарын киноны наадмаас Шилдэг зураг авалт, Шилдэг эвлүүлэг, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг номинацийг хүртэж байсан билээ. 

Киноны гол агуулга: Залуухан банкний ажилтан Энди Дюфрейн өөрийн эхнэрээ нууц амрагтай нь алсан гэх хэрэгт хилсээр шийтгүүлнэ. Түүнд хоёр удаа бүх насаар нь шоронд хорих ял өгөв. Ингээд түүнийг Америкийн хамгийн харгис хэрцгий дэглэмтэй гэгддэг Шоушенк шоронд илгээнэ. Энди шоронд орсон өдрөөсөө л эхлэн хар арьст ялтан Редтэй нөхөрлөх болно.Эндигийн камерийн ханан дээр нэртэй жүжигчин Рита Хейвортын том зураг байна. Шоронгийн удирдлага болон харгис харгалзагчид энэхүү зурагны цаана Эндигийн оргоход бэлтгэж ухсан нүх байгааг огт мэдээгүй л байлаа. Энди оргохоосоо өмнө найз хоригдлуудтайгаа салах ёс хийнэ. өөрийн дотны анд болох Редэд тэрээр шоронгоос гараад хаана уулазалдахаа хүртэл зааж өгөх болно. 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх