Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cfNwRbIQdsoZIXBwpid-article-1321888994718-0ee404e700000578-948310_636x406.jpg

16 настай охин фэйсбүүкээр танилцсан хүндээ хүчирхийлүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал: Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр иргэн А охиноо бусдад хүчиндүүлсэн хэмээн өргөдөл гаргасан байна. Тэрээр өөрийн охин болох 16 настай О-г фэйсбүүкээр танилцсан  Б-тэй уулзахаар очидоо хүчирхийлүүлсэн хэмээн мэдэгджээ.  Хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө 16 настай хэмээн танилцуулсан аж.

Тус хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн 

- Хүүхдээ цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, улмаар уулзах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэх;

- Таны хүүхэд 14 нас хүрээгүй бол фэйсбүүк хэрэглэхгүй гэдгийг анхаарах;

- Гэнэн томоогүй, сониуч зантай шилжилтийн насны хүүхдүүдэд өөрийн найз нөхдөө зөв сонгох, сэжиг бүхий үл таних хүмүүстэй уулзах нь нөхөж баршгүй хохирол учрах аюултай болохыг зөв ойлгуулах;

- Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь мэддэг байх, хүүхэдтэйгээ ярилцаж зөвлөгөө өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх