Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: 365: Хувь тавиланг сөрсөн нэг жил ( 365: Repeat The Year)
Солонгосын MBC телевизийн 2020 оны цоо шинэ бүтээл болох "365: Хувь тавиланг сөрсөн нэг жил" хэмээх 24 ангит киноны зохиолыг зохиолч И Со Юүн болон И Сү Кюүн нар хамтран бичсэн бол, ерөнхий найруулагчаар Ким Кюүн Хи ажиллажээ. Харин киноны гол дүрд "Тэнүүлч сүнс", "Хардалтын хаан" зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин И Жүн Хюүк, "Миний аав ийм л хүн ", "Сахиусан тэнгэрийн нүд", "Сэжигтэй хамтрагч" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Нам Жи Хюүн болон "Хуаранг", "Анхны хайр", "Хваюүги" киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Ким Жи Сү болон бусад жүжигчид тогложээ.
Агуулага: Хүн ирээдүйгээ таамаглаж чадахгүй учраас зөвхөн мөрөөддөг. Бас өнгөрсөндөө очиж ядаж ганц зүйлийг өөрчилхийг битүүхэн хүсдэг. Чухам ийм хүсэлтэй жинхэнэ төгс амьдралаар амьдрахыг хүссэн 10 хүн нэг дор цугларна. Тэд жилийн өмнөх үерүүгээ буцах аялал хийдэг. Хэдийгээр тэд жилийн өмнө очиж өөрсдийн амьдралаа дахин шинэчлэлт хийж чадах боловч өөрсдийнх нь амь насыг аюулд оруулах нууцлаг хэрэгт орооцолдох болно.
Үргэлжлэх хугацаа: 60 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа