Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20200328_The_World_Of_The_Married.jpg

Солонгосын кабелийн телевизийн хамгийн өндөр үнэлгээнүүдийг ар араас нь эвдэж, шинэ дээд амжилтыг эвдээд байгаа  "The World of the Married" буюу "Хосуудын ертөнц" хэмээх цуврал гол дүрийн жүжигчнээ Монгол ноолуураар гоёжээ.

Тодруулбал цувралын гол дүр болох Сон Ү-гийн нөхөр Тэ О " GOBI Cashmere"-н хэд хэдэн ноолууран хүрмийг өмссөн аж. Энэ талаарх мэдээллийг "GOBI Cashmere"- н албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.  

ТУс цувралын хувьд Солонгосын JTBC компанийн бүтээл бөгөөд "Хосуудын ертөнц" цуврал нь гуравдугаар сарын 27-ны өдрөөс олон нийтийн хүртээл бож эхэлсэн юм. Нийт 16 ангитай тус цувралын хандалт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд Солонгос цувралын түүхэнд цоо шинэ дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. 

Түүнчлэн "The World of the Married" цуврал нь насанд хүрэгчдэд зориулсан гэсэн тодотголтой бөгөөд 40-өөс дээш насныхны дунд илүү алдартай байгаа аж. Мөн кино багийнхан төдийгүй нитизүүдийн үзэж байгаагаар цувралын төгсгөлийн ангиуд одоогийн тогтоогоод байгаа амжилтуудаа эвдэнэ хэмээн үзэж байна хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэж байгаа юм. 

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[39.115.114.99]

2020-05-13 20:40:56

Ноолуур тансаг дээгүүр зиндааны харагдуулдаг