Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e86b00695bd8.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх мэдээллийг өдөр бүр хүргэж байгаа билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  ХӨСҮТ болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийсэн бөгөөд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. 

Мөн тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад тэднээс халдвар илрээгүй гэлээ. 

Түүнчлэн тэрээр ОХУ-аас ирэх оюутнууд халдварын голомтот газраас ирж байгаа учраас онцгой анхааран ажиллана" гэсэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх