Нью-Йорк хотын загварын тайзнаа алхдаг 65 настай Яасмина Росси гэх франц эмэгтэйн гоо сайхныг дэлхийн загварын акулууд магтан шагшдаг. Тэрбээр 1955 онд Корсик аралд төрсөн бөгөөд 29 насандаа загварын ертөнцөд орж, 45 насандаа АНУ-ыг зорьсон гэнэ.
Түүнтэй АНУ-ын олон агентлаг, брэнд дэлгүүрүүд гэрээ байгуулахаар дараалал үүсгэдэг. Россигоос нэг удаа яаж ингэж залуу байгаад байна вэ гэж асуухад “Надад ямар ч дүрэм журам байхгүй. Би зүгээр л органик хүнсээр хооллодог нь нөлөөлсөн байх” гэжээ.