Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Dy3m67JU8AAVhz2.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Том эгч ( No Mercy ) 

2019 оны нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болсон "Том эгч"  хэмээх онц сонирхолтой киног найруулагч Им Кюүн Тэк найруулсан бөгөөд тэрээр киноны зохиолыг зохиолч Ким Минтэй хамтран бичжээ. Харин киноны гол дүрд  "Ф4 ба хэрсүү охин", "Хамгаалагч" болон "Төлөвлөгөөт аллага"  зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин И Ши Ён, "Сургууль 2017", "Хоёр дахь удаа гэж үгүй"   зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Пак Сэ Ван болон "Тэнүүлч сүнс", "Хардалтын хаан" зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин И Жүн Хюүк нар тогложээ.  

Агуулага: Өөрсдийн тулж түших багана болсон эцэг эхээ алдсан Ин А өөрийн дүү Юн Хи-тэй хамтдаа амьдардаг. Тэдний нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэл үнэхээр агуу. Гэвч нэгэн өдөр Юн Хи ор сураггүй алга болдог. Дүүгээ олохыг хүссэн Ин А дүү нь сургууль дээрээ бусдад үргэлж дээрэлхүүлдэг мөн хүчирхийлүүлсэн болохыг олж мэдэх нь тэр. Үүгээр ч зогсохгүй алга болсон гэх дүү нь хулгайлагдсан болохыг мэдсэн мөчөөс хойш дүүгээ олж авахын тулд, мөн түүний өш хонзонг авахын тулд өөрт байгаа бүх хүч чадлаа дайчлах болдог. 

Үргэлжлэх хугацаа: 92 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх