Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledbzbfda.png

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү дэд дарга Б.Жаргалан болон бусад гишүүд мэдээлэл хийж, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг огцруулахыг шаардлаа. Европын Холбооноос Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтсан бөгөөд үүний хариуцлагыг сайдууд үүрэх ёстой гэж үзэж байгаа юм байна. 

АН-ааас УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна. Шаардлагад Монгол улс гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:

  • Нэгдүгээрт, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;
  • Хоёрдугаарт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх; 
  • Гуравдугаарт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна" гэжээ.

АН-ын дэд дарга Б.Жаргал:  Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа. МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ. Татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амалсан. Гэтэл манай улс саарал жагсаалтад ороод зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарлаа. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[39.115.114.99]

2020-05-12 14:47:38

Муу хүмүүсийг огцруулаагүй байгаа юу. Бусдын боломжийг булааж дэвшчээд ингэж улсыг хорлоно гэж байх уу улсын албанд мань мэтийг нь авахгүй мөртлөө ийм юмнуудыг аваад хорлуулж байдаг тэнэг хүмүүс