Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/pearl-harbor-moviesgsg.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 29-р дугаарт "PEARL HARBOR" киног танилцуулж байна. 

Киноны нэр: Сувдан эрэг / PEARL HARBOR/

1941 онд Хавайн арлуудын нэг, Сувдан эрэг дээр байрлаж байсан АНУ-ын цэргийн бааз руу Японы цэргийн нисэх хүчин дайрсан аймшигт үйл явдлаас сэдэвлэн хийсэн бүтээл юм. Киноны найруулагчаар Майкл Бэй ажилласан бөгөөд гол дүрүүдэд Бен Аффлек, Кейт Бекинсэйл, Жош Харнетт нар тогложээ. 2001 онд олны хүртээл болсон Сувдан эрэг кино нь 74 дэхь Оскарын наадамд 4-н төрөлд нэр дэвшсэнээс Шилдэг дууны эвлүүлэг шагналыг хүртсэн байна. 

Киноны агуулга: Рафе, Дани нар сайн найзууд бөгөөд АНУ-н нисэх хүчинд элсэн ордог. Рафе сувилагч бүсгүй Эвэлинд ухаангүй дурлана. Гэвч тэрээр Англи руу сайн дурын ажилд явдаг бол найз Дани, дурлалт бүсгүй Эвэлин нар нь Сувдан эрэг дээр ажиллах тушаал авдаг. Улмаар Англи руу явсан Рафе нисэх хүчинд элсэх бөгөөд нэг удаагийн дайралиаар осолдож, амь үрэгдэнэ. Түүний амь үрэгдсэн мэдээ Сувдан эрэгт ажиллаж байгаа Дани болон Эвэлин нарт хүрснээр киноны үйл явдал үргэлжлэх болно. 

Сувдан эрэг УСК нь 175 минут үргэлжлэх бөгөөд хайр дурлал, дайны хүн хэцүү нөхцөл байдлыг өгүүлэх болно. 

Нэмж дуулгахад... 1941 оны 12-р сарын 7-нд Pearl Harbor дахь АНУ-ын цэргийн бааз руу Японы цэргийн нисэх хүчин дайрсан энэхүү үйл явдал нь Дэлхийн 2-р дайны эхлэл бөгөөд энэ явдлаас улбаалан АНУ Япон руу довтолж, Хирошима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясан түүхтэй билээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх