Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/86318357_416108445851495_4419024394098049024_n-810x500.jpg

Ардчилсан намын Үндсэн бодлогын хороо хуралдаж намын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. 

Тус намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргасан байна. Ийнхүү ҮБХ-ны хуралдаанаар Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Б.Жаргаланг томилсон байна.

Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм. 

Б.Дэлгэрмаагийн хувьд дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд гишүүнчлэлээс хасагдах асуудлыг намын анхан шатны нэгж шийдэх юм.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх