1. Ус уух. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.
2. Өглөөний цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Хивэг гэдэс, дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг.
3. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж.
4. Гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттанг хориглох. Биед шим тэжээлгүйн дээр хэвлий хэсгээр маш хурдан таргалуулдаг.
5. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.
6. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Тавган дахь махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.
7. Аль болох шөлтэй хоол идэж байх. Хуушуур, цуйван бол таргалалтын сайн “найз” юм шүү.
8. Уснаас өөр таргалуулдаггүй уух зүйл гэвэл ногоон цай байдаг. Эсвэл цэвэр жимсний шүүс ууж болно. Газтай ундаа болон савласан шүүснүүд маш их чихэртэй байдгийг анхаарна уу.
9. Чихэргүй сүүгүй хар кофе уух. Кофены сүү ихээр тагргалуулж хөөлгөдөг.
10. Аль болох гадуур хооллохгүй байх. Зоогийн газар, рестораны хоолнууд ихэнхидээ шарсан, хайрсан, колари ихтэй бүтээгдэхүүн орсон байдаг юм.
11. Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Мөн байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй арга юм.
12. Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна.
13. Өөрийн жингээ мэддэг байх. Та яг одоо хэдэн кг байна, хэдийг хасах ёстой вэ гэдгээ тооцоолж турах аргаа сонгох хэрэгтэй
14. Эцэст нь сэтгэл санааны байдал биеийн жинд нөлөөлдөг ба стрессээс үүдсэн таргалалт хэвлий хэсэгт өөх болон үлддэг. Тиймээс өөдрөг, өөртөө сэтгэл хангалуун байгаарай бүсгүйчүүдээ. Амжилт хүсье
[112.72.11.112]
2016-12-12 09:47:17[112.72.11.112]
2016-12-12 09:47:01[203.40.90.83]
2016-11-10 09:56:59Stresses bolj hevliigeer targaldag
[203.91.115.41]
2016-10-21 01:47:36[202.9.41.203]
2016-10-17 17:33:35[202.9.41.203]
2016-10-17 17:33:19[203.91.117.8]
2016-10-14 20:39:19