Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadshsdh5..jpg

- Зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа хүнд холбогдуулж нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ? 

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

- Бараа худалдаж авсан компани урьд нь үйл ажиллагаа явуулж байсан хаяг дээрээ байхаа больсон байна, бид шүүхэд хандаж төлбөрөө шаардах гэсэн юм. Аль шүүхэд хандах вэ?

Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч өөрийн харьяа шүүхэд хүсэлт гаргаж болно.

- Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ах, дүү гурван иргэнээс мөнгөн төлбөр гаргуулах гэсэн юм. Гурвуулаа өөр өөр дүүрэгт оршин суудаг. Нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?

Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх