Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3f1eec584f094e56c14c79e7f751a611c34b9fb6_hq.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Гайхамшиг ( The Miracle ) 

Солонгосын KBS2 телевизийн 2016 оны бүтээл болох "Гайхамшиг"  хэмээх 12 ангит киноны нь зохиолыг зохиолч Ан Хү Гён бичиж, ерөнхий найруулагчаар Кван Жи Мо ажиллажээ. 

Агуулага: Бие хаа, царай зүсээрээ улсдаа нэгдүгээрт ордог бас Гвон Ши А бол үзэсгэлэнтэй эгч, өгөөмөр сэтгэлтэй. Гэхдээ түүнийг ихэр гэдгийг ээж ааваас нь өөр хэн ч мэдэхгүй гэхэд хиилсдэхгүй. Учир нь түүний ихрийн өрөөсөн Гвон Ши Ён бол илүүдэл жинтэй ичимхий нэгэн. Хэдийгээр ШиЁн илүүдэл жинтэй бас бусдад дээрэлхүүлдэг ч өөрийн дуу хоолойг хүмүүст хүргэхийг битүүхэн хүсдэг нэгэн. Ангийнхныхаа доромжлол болон үл тоомсорлыг мөн өөрийг нь байнга дагах бүтэлгүйтлээсээ залхсан Ши Ён санамсаргүйгээр төлөгчид үзүүлдэг. Төлөгч түүнээс хүслийг нь асуухад Ши Ён үл тоосон байдлаар хүслээ өөртөө хэлдэг. Гэвч ШиЁны санамсаргүй байдлаар эмнэлэгт сэрэх бөгөөд энэ үед түүний өөртөө хэлсэн хүсэл нь биелсэн байхыг хардаг. Энэ үеэс л ихэр эгч дүүсийн адал явдал эхэлнэ.

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[175.192.225.152]

2020-05-12 15:22:38

Линк нь алга л байна даа