Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ssdgsdgsda.jpg

Deadline, Hollywood reporter, Variety зэрэг Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр 1997 онд бүтээгдэж байсан Диснейн “Hercules” анимэйшн нь бүрэн хэмжээний кино болж бүтээгдэх нь ээ.

Одоогоор “Hercules” кино нь хөгжүүлэлтийн шатандаа яваа бөгөөд Антони, Жое Руссо ах дүүc уг киног бүтээх аж. “Shang-Chi”, “The Expendables” киноны Дэйв Каллахэм кино зохиолд нь хамтран ажиллах юм байна. Руссо ах дүүсийн “AGBO” компани “Hercules” кино бүтээх юм. 

“Hercules” нь 1997 оны 6-р сард анх олны хүртээл болж, Умард Америкаас 99,112,101 доллар, глобал зах зээлээс 153,600,000 долларын орлого олсон байна.  

Тус кинонд Ариана Гранде, Идрис Эльба, Райан Гослинг зэрэг жүжигчид тоглоно гэсэн яриа газар авч байгаа боловч дүрийн шалгаруулалт одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх