Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledounajfga.png

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан байна. Тэд 2019 оны дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлээч гэсэн албан бичиг хүргүүлж байсан билээ. 

Гишүүдээс өгсөн 23 хэргийг прокурор хянаж үзээд, 40 хэрэг болгон задалж, дийлэнх хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Тухайлбал... 

- Тавантолгойн бүлэг орд газраас 368 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд шилжсэн байна. Өнгөрсөн хугацаанд улсад хохирол учруулсан хэргүүдээс 54 тэрбум төгрөг нөхөн төлөгдсөн гэх мэт нааштай үр дүн гарчээ.

- С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хуурамч баримт материал бүрдүүлж Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг хууль бусаар ялласан нь тогтоогдсон. Тэдэнд хилс хэрэг үүрүүлсэн Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд тавдугаар сарын 20-нд болно.

- Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. 

- Б.Хурц иргэдийг дээрэмдсэн, заналхийлсан, айлган сүрдүүлсэн гэх хэргийн мөрөөр байцаалт явагдаж байна.

- Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан хүмүүс мөнгөө буцаан төлж, улсыг хохиролгүй болгосон 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Нэг жилийн өмнө МАНАН бүлэглэлтэй хэн хэн холбоотой вэ гэдгийг хайж байсан бол өнөөдөр энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэдгийг хайх хэмжээнд хүрлээ. Өөрөөр хэлбэл МАНАН бүлэглэлийн гар хүрээгүй газар, улс төр, компани бараг алга. Одоо яллагдагчаар татагдсан хэчнээн хүн сонгуульд нэр дэвших гэж байна вэ? Тэд энэ долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ авчих юм бол шалгагдах хугацаа дахиад л арагшаа сунгагдана. Магадгүй гишүүн болчихвол дахиад 4 жил хойшлогдох байх. 60 тэрбум төгрөгийн асуудлыг бид шийдсэн ч 100 сая төгрөгийн асуудал яригдаж эхэллээ. Гэрээ хийж авсан л бол сонгуулийн дараа албан тушаал өгнө л гэсэн үг. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх