Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultghlhgl.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, дараах хоёр асуудлыг хэлэлцжээ.

Нэгдүгээрт: Энэ долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хааж буйтай холбогдуулан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн ярилцав.  Мөн эдийн засгийн нөхцөл байдал болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн тухай сонслоо. Үнийн өсөлт нь зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр огцом нэмэгдэж байна. Ялангуяа барилгын материалын үнийн хөөрөгдөл их байгаа тухай албаныхан мэдэгдэв. Цаашид үнийн өсөлттэй холбогдуулан анхаарч мэдээлэл өгөх нь зүйтэй гэв.

Хоёрдугаарт: Коронавируст халдварын цар тахлын улмаас иргэдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд, зөв зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал атал эрх баригчдын сонгуульд зориулсан худал амлалт, үр дүнгүй үйл ажиллагаа нь цаашид улсын эдийн засгийн нөхцөл хэрхэн нөлөөлөх тухай хэлэлцэв. Эрх баригчид коронавируст халдварын үеэр бодит амьдралд хэрэгжих ажил хийгээгүй бөгөөд эдийн засгийн нөхцөл улам бүр хүндэрч байгаа нь мэдэгдэж байна. Тиймээс коронавурист цар тахлын үеэр эдийн засгийн байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй эрх баригчдын ажилд үнэлэлт өгөх, урьдчилан сэргийлэх, ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх