Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/crouching-tiger-hidden-dragon-phone-wallpaper.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 27-р дугаарт "Crouching Tiger, Hidden Dragon" киног танилцуулж байна. 

Киноны нэр: Гэтэж буй бар, Нуугдаж буй луу /Crouching Tiger, Hidden Dragon/

2000 онд бүтээгдсэн тулааны урлагийн кино. Америк, Хятад, Хонг Конг, Тайвань улсуудын хамтран бүтээсэн энэ киног Эн Ли найруулж, Чоу Юн Фат, Мишель Иоу, Жан Зи, Чан Чэн нарын жүжигчид тоглосон юм. 

17 сая ам.долларын өртгөөр бүтсэн Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино 213,5 сая ам.долларын орлого олсон байна. Тус кино 40 гаруй шагнал хүртсэний дотор Академийн шагнал гардуулах ёслолд зургаан төрөлд нэр дэвшиж,

- Гадаад хэл дээрх шилдэг кино

- шилдэг хөгжим

- Шилдэг продакшн дизайн

- Шилдэг зураг авалт гэссэн дөрвөн төрөлд ялалт байгуулсан. Мөн БАФТА-гийн дөрөв, Алтан Бөмбөрцөгийн хоёр шагнал тус тус хүртжээ.

Эдгээр амжилтаас гадна тус кино Америкт хамгийн их нөлөө үзүүлсэн шилдэг гадаад кинонуудын нэгээр шалгарч байсан юм. 

Киноны агуулга: Кианлон эзэн хааны үеийн Чин династийн 43-р (1779) он. Вуданы тулаанч эр Ли Му Бай-н багшийг олон жилийн өмнө Шөнийн үнэг хочит тулааны урлагт суралцахыг хүсэгч хүүхэн алсан байлаа. Тулаанчийн амьдралаа орхихоор шийдсэн Му Бай "Хувь тавилангийн" гэгддэг илдээ Бээжин хотноо суух ноён Тэ-д бэлэг болгон Шү Лиэнээр хүргүүлнэ. Удахгүй хадамд гарах гэж буй тэрээр Шү Лиэний тулаанчийн амьдралыг тун их сонирхож байлаа. Тэр үдэш нүүрээ халхалсан хулгайч ноён Тэ-гийн өргөөнд нэвтэрч Хувь тавилангийн илдийг хулгайлна. Хулгайчийг мөрдөж явсаар Му Бай, Шү Лиэн хоёр багшийг нь алсан Шөнийн үнэг захирагчийн гэрт шивэгчин нэрийдлээр олон жилийн турш бүгж байгааг олж мэдснээр киноны үйл явдал өрнөх болно. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх