Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/96795107_3080379002040410_7450432751364210688_o.png

ESL One: Road to Rio тэмцээн буюу энэ жилийн CS:GO major тэмцээний азийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол улсын Tiger баг тодорлоо. Тiger баг маань аваргын төлөө азийн чансааг 2 жилийн туршид тэргүүлсэн Tyloo багтай финалын тоглолтонд учраа таарч 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа.

Уг тэмцээнд азийн шилдэг 8 баг оролцож Монгол улсын гурван төлөөлөл нь бүгд амжилттай оролцож, Tiger баг маань аваргаар нь тодорч байна. Дэлхийн аваргын хэмжээний буюу major тэмцээнд азийг төлөөлж ганц баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох дахин хоёр цуврал тэмцээнээс хамаарч азийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм.

Tiger багийн бүрэлдэхүүнд Г.Есөнтөмир (nin9), Б.Болд (ncl), Б.Батбаяр (kabal), Б.Ган-Эрдэнэ (dobu), Г.Эрдэнэцогт (erkaSt) нар багтдаг. Тэд тэмцээний туршид нийт таван тоглолт хийж, дөрөв ялж, ердөө ганцхан хожигдсон нь хоёрдугаар тойрогт Хятадын ViCi багт 1:2 гэсэн харьцаатайгаар байжээ.

Дэлхийн аваргын хэмжээний буюу major тэмцээнд Азийг төлөөлж ганц баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох дахин хоёр цуврал тэмцээнээс хамаарч Ази тивийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх