Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5eb64f8377e78.jpeg

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийлээ.

Энэ үеэр сайд Н.Энхболд "Covid-19" цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд энэ ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх