Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloaddhfjfg.jpg

АНУ-ын ерөнхийлөгчийн ажиллаж, амьдардаг Цагаан ордонд сүүлийн хоёр өдөр дараалан коронавирусийн халдвар тээгч илрээд байна.

Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллерийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогджээ. Тэр Дональд Трампын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стефэн Миллерийн эхнэр юм. Үүний өмнөх өдөр нь ерөнхийлөгч Трампын хувийн туслахаас мөн коронавирусийн халдвар илэрсэн юм.

Цагаан ордны албаныхны мэдээлснээр Дональд Трамп болон Майк Пэнс нарыг өдөр бүр шинжилгээнд оруулж, халдвар авсан эсэхийг нь шалгаж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх