Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабарториудад өчигдөр 66 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд тандалтын 18 шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан болон ажиглах байранд 22 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Мөн Алтанбулан боомтоор орж ирсэн 22 тээврийн жолоочид давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр 1 иргэн эрүүлжээд ХӨСҮТ-өөс гарч байна. Энэхүү өвчтөн маань 48 хоног эмчлүүлээд гарч, дараагийн хяналтанд орлоо. 2 хүүхэд халдвараар өвчилсөн бөгөөд эдгэрээд гарсан. Одоогоор халдвараар өвчилсөн иргэдийн дийлэнх нь залуу хүмүүс байгаа бөгөөд хамгийн өндөр настай 64 настай хүн байна. Иргэдийн биеийн байдал тогтвортой гэдгийг дуулгахад таатай байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх