Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Waikiki.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Вайкикид тавтай морил  ( Welcome to Waikiki ) 

Солонгосын JTBC телевизийн 2018  оны бүтээл болох "Вайкикид тавтай мори" хэмээх 20 ангит киноны зохиолыг зохиолч Ким Ки Хо, Сон Жи Ын болон Сон Ми Сү нар хамтран бичсэн бол, ерөнхий найруулагчаар И Чан Мин ажиллажээ. Харин киноны гол дүрд "Сургууль 2017", "Чам дээр буух хайрын буулт" зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин Жим Жон Хюүн, "Одноос ирсэн миний хайр", "Дэллуна зочид буудал", "Буцаад үерхье"  зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин И Еэ Кюүн болон залуу жүжигчин "Аз жаргал бэлэглэгч", "Анагаагч", "Хайр ба нууц" киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Сон Сын Вон нар тогложээ. 

Агуулага: Найруулагч болох чин хүсэлдээ хөтлөгдсөн Дун Гүг байнга л азгүйтэж явдаг нэгэн. Түүний найз агуу жүжигчин болох мөрөөдөлтэй туслах жүжигчин Жүн Ги болон алдартай зохиолч болох хүсэлтэй Дү Шиг гурвын нөхөрлөлийг харуулдаг. Тэд хамтран "Ваикики" хэмээх жижигхэн зочид буудал ажиллуулдаг. Гэвч тэдний буудал дампуурлын ирмэгт ирдэг. Яг энэ мөчид нэгэн нууцлаг хүүхэд болон ганц бие залуухан ээж тэдний амьдралд гарч ирсэнээр киноны үйл  явдал цааш өрнөдөг. 

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

4
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

aaaa

[202.21.109.153]

2020-05-09 18:07:47

haanaas uzehiin