Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b083fe955fbe1abbf48002.jpg

Дэлхийн эдийн засгийн томоохон дайныг эхлүүлээд байсан АНУ гаалийн татвар ногдуулсан Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтаас АНУ 146 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хаслаа хэмээн BBC агентлаг мэдээллээ. 

Тус шийдвэрийг гаргахад хэд хэдэн Америкийн компаниудын гаргасан хүсэлт нөлөөлсөн бөгөөд эдийн засгийг бүрдүүлэгч компаниудын  хүсэлтийг биелүүлэх зорилгоор эрх баригчид ийм шийдвэр гаргасан хэмээн Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. 

Мөн тус мэдэгдэлд одоогоор тус жагсаалтанд 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хасах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь ирэх наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл үйлчлэнэ гэжээ.

Эргэн сануулахад: 2018 оны есдүгээр сард гаалийн татвар ногдуулсан Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтаас АНУ 146 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Улмаар хоёр улс хоорондоо ээлж дарааллан бараа бүтээгпэхүүний хорио тогтоогоод байсан бөгөөд судлаачид энэхүү үйл явцыг "Хамгийн хүч эдийн засгийн дайн" хэмээн нэрлээд байсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх