Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/95688510_3469789593036394_3925213273724551168_o.jpg

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. 

“Монголын Электрон Спортын Холбоо” болон “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” хамтран өөрсдийн спортын онцлог, давуу тал зэргийг хоёр талаас уялдуулан Монголын спортын салбарт шинэ тэмцээний формат нэвтрүүлэх, дижитал дээр суурилсан арга барилуудыг нэвтрүүлэх, нөгөө талаар электрон спортоор дамжуулан хөлбөмбөгийн спортыг залуучуудад сурталчилах, хөлбөмбөгийн спортоор дамжуулан электрон спортыг олон нийтэд зөв таниулах зэргээр хамтран ажиллахад шаардлагатай тогтолцоогоор хангах юм.

Цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санан дурссан олон фанатууд цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг гурван үе шаттай зохиогдох цахим тэмцээн олгоно. Эхний шатанд МХХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА сонирхогчдын дунд нээлттэйгээр зохион байгуулах аж. Эцэст нь эдгээр тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч нь цаашлаад цахим хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх эрхийн эзэн болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх