Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5eb4e99d5f972.jpeg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон баталлаа.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ.  Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг төсөлд тусгажээ. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Төслийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөхийн сацуу хилийн чанадад ял эдэлж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх, ялтан шилжүүлэх асуудлыг ямар хэмжээнд хэрэгжүүлж байна?

Ажлын хэсэг: Өнөөдрийн байдлаар Монгол Улс Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа харилцан үзүүлэх тухай,  Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, ялтан шилжүүлэх тухай 36 улстай гэрээ байгуулсан. Үүнээс иргэний хэрэгт 17 гэрээ, эрүүгийн хэрэгт 19, гэмт этгээд шилжүүлэх 7, ялтан шилжүүлэх 10 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. Одоо хэлэлцэж буй конвенцид 21 улс байгаагийн 16 нь АНУ, Латин америкийн 16 улс, Энэтхэг, БНКазУ, Саудын Араб, Чех, Словак гэсэн улсууд байна. Монгол Улс энэ конвенцид нэгдсэнээр, дээрх улс оронд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авчирч ял эдлүүлэх, Монгол Улсад ял эдэлж байгаа гадаад иргэдийг төрөлх эх оронд нь шилжүүлж ял эдлүүлэх боломж бүрдэнэ. 

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар АНУ-д 3, БНКазУ-д 6, Чех улсад 1 монгол иргэн ял эдэлж байна. Мөн АНУ-д 15, Чех улсад 2 монгол иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Харин манай улсад АНУ-ын 1 иргэн хорих ял эдэлж байгаа бол АНУ, Канад, БНКазУ-ын тус бүр нэг иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна.

Ингээд гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх