Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsooon chuulgan.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор олон хуульд өөрчлөлт хийж байна. Цаг хугацаа шахуу энэ үед хууль хэр зэрэг үндэслэлтэй, судалгаатай өөрчлөлтүүд юм болдоо. Засгийн газрын тухай хууль батлагдаад 27 жил болж, 69 удаа өөрчлөлт орсон байх юм. 30 жилийн хугацаанд ажиллаж байсан ЗГ-уудын дундаж насжилт 1,7 жил байгаа шдээ. Энэ өөрчлөлтөөр Засгийн газартаа бүх эрхийг нь өгөөд хариуцлага хүлээх болж байна уу? 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэг шалтгаан бол гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, эрх эдлүүлж, үүрэг өгдөг байх зарчимд тулгуурласан. Засгийн газрын тогтворгүй байдлаас бодлого алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын эрх мэдлийг багасгахаар өөрчлөлт оруулсан. УИХ-ын 76 гишүүн Ерөнхий сайдтай адил аяглаж байсан бол, хууль санаачлах бүрэн эрхийг багасгаж, төсөв санхүүгийг эрх мэдлийг нь хумьсан. Ингэснээр гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нэмэгдэж,  Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог, УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн зарлага, орлогыг нэмэгдүүлэхгүй байх заалт оруулсан. Аль болох Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс бүх гишүүний олонхын саналаар огцруулдаг байх зэрэг өөрчлөлт орж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр ярьж байна. Нөгөө талдаа хариуцлагын асуудлыг яаж тусгасан бэ? 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны ерөнхий шүүх хянадаг байхаар зохицуулсан. 

Ажлын хэсэг О.Мөнхсайхан: УИХ-аас Засгийн газарт тавих хяналт өндөрсөж байгаа. Мэдээж ҮХ зөрчсөн эсэх нь ҮХЦ дээр, захиргааны буюу нийтээр дагаж мөрдөх асуудал дээр Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар тусгаж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх хугацаа нь ҮХ-ийн хэрэгжилттэй холбогдоно. Үндсэн хуульд Засгийн газар нийцэж байх ёстой. 5-р сарын 25-нд Ерөнхий сайд сайд нараа чөлөөллөөд буцаагаад сайд нараа томилох ёстой. 16 давхар дээлтэй сайдынхаа 4 үлдээд 12 шинээр томилох ёстой. Энэ эрх нь Ерөнхий сайдад очиж байгаа. Үндсэн хууль дээр чинь биччихсэн байгаа шүү. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журамд шинэ хууль баталсан цагаас эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн үйлчлэлийг шинэ УИХ бүрдсэний дараа, шинэ Засгийн газар бүрдэх үеэс хэрэгжиж эхэлнэ. Хууль зөрчсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдвөл яах вэ? Мөн Ерөнхий сайд чөлөөлөгдсөн тохиолдолд шадар сайд үүрэг гүйцэтгэнэ гэж заажээ. Тэгвэл ерөнхий сайд огцровол хэн үүрэг гүйцэтгэх вэ? 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ганбаатар: Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа.

Хуулийг 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн хуралдаанаар, хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх