Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsoohon gishvvntei chuulgan.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цэргийн албанд амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд ордог. Үр дүн багатай байдаг. Тиймээс бүтээн байгуулалтад цэргүүдийг хамруулж, цалин, урамшуулалтай болгох заалт оруулах уу. Цэргийн албыг хугацаатай болон хугацаагүй, гэрээт гэх мэт байдлаар явах боломж байна уу.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа бөгөөд зэвсэгт хүчнийхэн гар бие оролцон ажиллаж байна. Жилд 80-90 мянган цэргийн албаны настан байдгаас гурван хувийг л цэрэгт хамруулах боломж, төсөв санхүүтэй байгаа. Энэ хуулийн том зүйл нь барилга, инженерийн цэргийг бие даасан болгож, бүтээн байгуулалтад оролцуулж, гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж нэгж компанид ажиллаж байгаа шиг жишигтэй байх, бүтээн байгуулалтад оролцох нь зүйтэй юм гэсэн Ерөнхийлөгчийн санал энэ хуульд тусаад явж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Барилга, инженерийн цэргийн анги нээхийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ барилга, бүтээн байгуулалтын ажил олон жил үргэлжилдэг учраас нэг жилийн цэргийн алба хаахтай хэр зохицож байгаа вэ. Цэргийн албыг хоёр жил болгох боломж байна уу. Нэг жилийн цэргийн албыг яг хэдэн хүн хааж байна вэ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Жилд 80-90 мянган залуус цэргийн насанд тэнцэж орж ирдэг, гурван хувь нь л цэргийн алба хашиж байна. Цэргийн алба бол бие хүн, эрх хүн болгох амьдралын сургууль байсан. өнөөдрийн бодит нөхцөл гурван хувиас хэтрэхгүй байгаа. Тиймээс хуульд орж буй өөрчлөлт нь барилга, инженерийн албыг байгуулж,  мэргэжил олгож, бүтээн байгуулалтад оролцох боломжийг нь нээж өгч байгаа юм. Нэг жил цэргийн мэргэжил, цаашид бүтээн байгуулалтад оролцох боловсон хүчин болох боломжтой болж байгаа юм. Цэргийн алба маш их зардалтай, өнөөгийн бодит нөхцөл байдалтай холбоотойгоор жил нь бага байдаг.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх