Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабарторид нийт 44 хүнд шинжилгээ хийжээ. 7 сорьц нь тандалтын зорилготой бөгөөд 2 сэжигтэй тохиолдлын шинжилгээ юм байна. Сэжигтэй тохиолдлуудад давтан шинжилгээ хийхэд нэг хүнд халдвар илэрчээ.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 5-р сарын 3 өдөр Франкфуртын нислэгээр ирсэн хүмүүс дундаас нэг хүн нь тодорхой шинж тэмдэг илэрч улмаар давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэлжилж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Эдгэрч гэртээ гарсан иргэдээс хоёр удаагийн давтан шинжилгээ авдаг. Одоогоор 3 иргэн гэртээ гарсан ба хоёроос нь 2 удаагийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй, эрүүл болсон. Нэг хүний 14 хоногийн хугацаа болоогүй байна. бусад 10 нь Энхсаран сувилалд тусгаарлалтын 21 хоног нь дуусаагүй байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх