Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledmedeeee.png

ЭМЯ-аас КОВИД 19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 215 оронд бүртгэгдэж, 2.9 сая хүн өвчилж, 270 мянган иргэн нас барлаа. Улсын хэмжээнд 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн улс орнууд хоёр дахь давалгаа гарах эрсдэл өндөр байгааг хэлж байгаа. Тухайлбал Франц улс хөл хориог сулруулсан ч хүн хоорондын зайг барьж байх ёстой гэдгийг сануулж байгаа. Мөн Хятад улсад нэгэн судалгаа хийгдсэн нь "халдвар авсан хүний үрийн шингэнээс халдвар илэрсэн бөгөөд улмаар коронавирус бэлгийн замаар халдварлах эсэхийг судлахаар ажиллаж байгаа юм байна". 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа: ОХУ болон Бразил улсуудад халдвар нэг өдрийн дотор 10 мянган гаруйгаар нэмэдэж байна. 

ХБНГУ болон БНСУ зэрэг улсуудад халдварын хоёр дахь давлагаа эхэлж болзошгүй ДЭМБ-аас анхааруулж байна.Эдгээр улсуудад эмнэлэгт хандах хүмүүсийн тоо буурч, халдварын тархалтыг харьцангуй зогсоогоод байгаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх