Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/618092726_0_0_600_340_600x0_80_0_0_3b3a3f3a8a62e56bb09864f6fdef095f.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 25-р дугаарт "TITANIC" киног танилцуулж байна. 

Киноны нэр: ТИТАНИК

1997 онд бүтээгдсэн титаник хөлөг онгоц дээрх ЖЕК, РОЗА нарын хайрын түүхийн тухай энэхүү киног мэдэхгүй, үзээгүй хүн бараг үгүй биз. Найруулагч Жеймс Камероны алдарт “Титаник” кино бүх цаг үеийн хамгийн алдартай кинонуудын нэг билээ. Гарсан цагаасаа хойш нийт 2.18 тэрбум ам.долларын орлого олсон энэ кино 1912 оны 4-р сарын 15-ны өглөө эрт Умард Атлантын далайд Британий зорчигчийн хөлөг онгоц Титаник мөсөн уултай мөргөлдсөний улмаас сүйрсэн ослын түүхээс сэдэвлэн хийгдсэн юм.

Голд дүрд Кейт Уинслет, Леонардо Ди Каприо, Билли Зане, Фрэнсис Фишер, Бернард Хилл нарын алдартнууд тоглосон билээ. 

Гол агуулга:  "Титаник" хөлөг онгоцын анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Тэдний дунд ядуу залуу Жак Давсон, баян айлын охин Роза Дьюитт байх бөгөөд тэд санамсаргүй байдлаар хөлгийн тавцан дээр танилцана. Роза сүйт залуутай боловч түүндээ хайргүй. Ингээд бие биедээ татагдах дурлалт хосын хайрын түүх, Титаник хөлөг онгоцын сүйрэлтэй давхацах болно. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх