Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/46f49093b469f4e3d80d546863f707bd0be4ff64.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Шүд ба хумс ( The Tooth and the Nail ) 

2017 оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болсон "Шүд ба хумс"  хэмээх онц сонирхолтой киног найруулагч Жон Сик болон Ким Хи нар хамтран найруулсан бөгөөд киноны зохиолыг найруулагч Жон Сык зохиолч И Жон Хөтэй хамтран бичжээ. Харин киноны гол дүрд  "Ногоон сарнай" "Төгөлдөр хуур" зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Гу Су болон "Дотоод гоо үзэсгэлэн", "Хосууд"   зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин Ким Жу Хёг нар тогложээ. 

Агуулага: Киноны үйл явдал 1945 оны Сөүл хотод өрнөдөг. Өөрийнхөө бүхий л амьдралыг хэмээн итгэж явсан хайртай бүсгүйгээ үл мэдэх алуурчны гарт алдсан Сын Ман уй гашуй, ганцаардлаар дүүрэн өдөр хоногийг арай гэж өнгөрүүлнэ. Гэвч түүнийг амьд байлгах цорынганц шалтгаан нь хайртай бүсгүйг нь хөнөөсөн алуурчныг олж түүнээс өш хонзон авах. Гэвч түүний алахыг хүссэн хүн нь Сөүлийн хамгийн баян нэгэн. Өөрт байгаа бүхий л хүчээ шавхан тэрхүү алуурчнаас өс хонзонгоо авахыг хүссэн залуу, өөрийг нь хэн нэгэн ангуучилж байгааг мэдсэн алуурчин Ду Жин хоёрын тэмцэл хэнийх нь ялалтаар төгсөхийг таамаглахад бэрх.  

Үргэлжлэх хугацаа: 109 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх