Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/anglijskaja-premer-liga-vrjad-li-vozobnovitsja-ranshe-8-ijunja.jpg

Английн премьер лигийн хувьцаа эзэмшигчид тавдугаар сарын 1-нд цахим хурал хийжээ. Хурлаар лигийг дахин эхлүүлэх бол 20 багийн 20 цэнгэлдэх хүрээлэнд бус тохирсон арван цэнгэлдэхэд 92 тоглолтыг үзэгчгүй зохион байгуулахаар тохиролцсон байна.

Мэдээж лигийг дахин эхлүүлэхэд Английн Засгийн газар, Эрүүл мэндийн яам  өндөр хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч, арын албаныхан болон тоглогчдод нийт 40,000 оношлуур зарцуулан аюулгүй байдлыг хянах юм байна.

Хэдий лигийг дахин эхлүүлэх шийдвэр гарсан ч хэзээ эхэлж, хэзээ дуусах хугацаа тодорхой болоогүй.

Одоогоор премьер лигийг "Ливерпүүл" клуб 82 оноотойгоор, ардаа яваа "Манчестер сити"-гээс 25 онооны илүүгээр хүснэгтийг тэргүүлж байна. Тэгвэл унах бүс болон европын тэмцээний эрхийн байрлалын төлөө өрсөлдөж буй багууд тун цөөхөн онооны зөрүүтэй яваа билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх