Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5eb160a970ee0.jpeg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хуралдааны эхэнд Элчин сайдыг татах, томилох асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж Элчин сайдаар Т.Бадралыг, БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Элчин сайд нарыг томилохыг дэмжиж байна. Т.Бадрал генералыг БНХАУ-д Элчин сайдаар томилох нь Монгол төрийн хийж буй зөв зүйтэй шийдвэр болно. БНСУ-д томилохоор дэмжигдээд буй Н.Эрдэнэтуяа бол чадварлаг мэргэжилтэн. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бидний нэг алдаа, дутагдал байна. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирсан мал шиг. Хууль батлах болохоор алга болчихдог. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн Элчин сайд нарыг томилох асуудлын тухайд олон улсын нөхцөл байдал шинэ коронавирусын халдвартай холбоотой амаргүй байна. Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа.  Эдгээр нэр яригдаж буй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье. 

Ингээд Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилохыг чуулганы хуралдаанд оролцож буй 47 гишүүний 46 нь дэмжлээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх