Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабарторид өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ... Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нийт 95 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. 

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний сорьц нь өчигдөр наашаа гарч, өнөөдөр өглөө ирсэн. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторид шинжилгээ хийж байна. Эмчилгээ хийлгэж буй 28 хүний биеийн байдал тогтвортой дунд, хоёр хүн нь хүндэвтэр байгаа.Манай улс зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа тусгаарлаж, хавьтлуудыг хяналтдаа байлгаж чадаж байгаа. Гэхдээ энэ бол шинэ вирусийн халдвар учраас эдгэрсэн ч дахин өвчлөхийг үгүйсгэхгүй, шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүмүүсийг байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хэзээ ч гарах эрсдэл байгаа гэж бодож, хүн бүр анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх