Америкийн “General Electric” корпораци коронавирусний халдварын улмаас ихээхэн алдагдал хүлээжээ. Тиймээс онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэдэг 13 мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй тус корпораци ойрын үед “Boeing”, “Airbus SE” зэрэг компаниудад зориулж онгоцны хөдөлгүүр гаргадаг үйлдвэрийнхээ ажилтнуудын тоог 25 хувиар цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Учир нь тус корпорацийн өнгөрсөн сарын онгоцны хөдөлгүүр суурилуулах хүсэлтийн тоо 45 хувиар буурсанаас гадна коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д нислэгийн тоо 80 орчим хувиар буурсан байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: cnn.com