Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/125153538968454842020-04-30-14-09[www.urlag.mn].jpg

Хөл хорионы дэглэм, бие биеэсээ зай барих дүрэм хэрэгжиж, кинотеатр зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд хаагдаж, хүмүүс гэртээ уйдахын хэрээр австраличууд 1960-аад оны машин дотроосоо үздэг кинотеатрыг эргэн санах болжээ.

Тус төрлийн кинотеатрууд 1960-аад онд их алдартай байсан ч техник, технологи хөгжихийн хэрээр бусад өндөр үзүүлэлттэй, танхимын үзвэрүүд илүү алдаршиж, машинтай кинотеатр мартагдах шахжээ. Гэвч цар тахал дэгдсэн өнөө үед машинтай кинотеатр эргээд алдарших бололтой.

Бие биеэсээ зай барих дүрэм зөвхөн цар тахлын үед төдийгүй ирээдүйд ч мөрдөгдсөн хэвээрээ байж магадгүй хэмээн эрх баригчид сануулж буй энэ үед энгийн кинотеатрууд эргэн нээгдсэн ч машиныхаа тухтай суудалд хайртай хүнтэйгээ хамт, бусдаас тусдаа суугаад, машиныхаа радиог холбон, кино үзэх нь хамгийн тохиромжтой шийдэл хэмээн олон хүн санал нийлж байна.

Квийнслэндэд байдаг алдартай Яатала машинтай кинотеатр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, хагас хүчин чадлаараа ажиллахаар болжээ. Кинотеатрын нойлыг ажилтнууд үргэлж хянах бөгөөд амттаны дэлгүүр ажиллахгүй гэнэ. Яатала кинотеатр анх 1974 онд Австрали дахь 300 театрын нэг болон нээгдэж байсан ч өдгөө үлдсэн 16 театрын нэг болон хоцорч, гурван дэлгэцтэй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх