Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Abyss.png

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Эцэс үгүй ( Abyss ) 

Солонгосын tvN телевизийн 2019 оны бүтээл болох "Эцэс үгүй"  хэмээх 16 ангит киноны зохиолыг зохиолч Мүн Сү Юун бичиж, ерөнхий найруулагчаар Юү Жэ Вон ажиллажээ. Харин киноны гол дүрд "Хүн Чоно", "Тэнүүлч сүнс", "Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун" зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин жи Пак БуЁн болон "Миний аав ийм л хүн", "Романтик эмч Ким Са Бун 2" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Ан Хёо Соб  нар тогложээ. 

Агуулага: Гу Сэ Ён бол амжилттай яваа царайлаг прокурор. Түүний этрний анд болох Ча Мин бол царай муутай ч баян айлын өв залгамжлагч. Гэвч тэд золгүй байдлаар ар араасаа нас бардаг. Яг энэ үед өөр нэгэн ертөнцөөс ирсэн урилгагүй зочид тэдэнд "Abyss" гэх бөмбөлгөөр дахин амилах боломж олгодог. Хэдийгээр тэд үхлээс мултрах ч өмнөх төрхөө алддаг. Гэсэн ч тэд амьдарч мөн үхлийн шалтгаанаа олохоор хамтрасанаар киноны үйл явдал цааш өрнөх болно. 

Үргэлжлэх хугацаа: 60 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх