Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/23155235;d;hsd.jpg

АНУ-ын HBO телевизийн цуврал болох Game of thrones буюу “Хаан ширээний тоглоом” киноны Уул хочит Григор Клегани-ий дүрээр танил болсон жүжигчин, тамирчин Хафтор Бьёрнссон хүндийн өргөлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэрбээр өнгөрөгч Бямба гаригт deadlift буюу үндсэн таталтаар 1,104.5 паунд буюу 501 килограммыг өргөж тус спортын түүхэнд хэний ч үзүүлээгүй амжилтыг үзүүлсэн байна. 

Өдгөө 31 настай Исланд аварга биетэн маань World’s Strongest Man тэмцээнд 2012 оноос хойш оролцож олон удаа нэг, хоёр,  гуравдугаар байранд шалгарч байсан бөгөөд 2018 онд түрүүлж байжээ. Мөн Arnold Strongman Classic title тэмцээний сүүлийн гурван жилийн аварга юм байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх