Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dasgalglgh.jpg

Таны бодол санаа олон зүйлд төвлөрч бидний ярьж заншснаар амьсгаа дээр явна уу?

Хүн хоолгүй, нойргүй хонож чадна тэгвэл амьсгалахгүй хэдэн минут болох вэ? Та төсөөлж үзсэн үү? Eр нь бид зөв амьсгалж чаддаг уу? Та бухимдалтай байна уу? Удаан бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлийг дагуулдаг бөгөөд, харшил, чихрийн шижин, ходоод гэдэсний хямрал, дархлаа дарангуйлах зэрэг өвчинг өдөөх хүчин зүйл болдог. 

Бухимдал тайлах энгийн аргуудаас суралцах нь таны эрүүл мэндэд тустай. Амьсгалын дасгал нь энгийн, тохиромжтой бас үр дүнтэй арга юм. Та дараах амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй.

1. Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.

2. Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.

3. Таван секундэнд хамраараа гүнзгий амьсгал аажим авч 5 секундын турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай.

4. Энэ дасгалыг 3-5 мин үргэлжлүүлэн хийнэ.

5. Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.

6. Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх