Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Io7lESeJsT.jpg

4-р сарын 21-ний өдөр Сони пикчерс “Веном 2” киноны албан ёсны нэр, нээлтийн өдрийг нийтэд зарлав. “Веном 2” кино нь “Venom: Let There Be Carnage” нэртэйгээр 2021 оны 6-р сарын 25-ны өдөр олны хүртээл болох юм. 

Веном нь Хүн Аалзны хүчтэй дайснуудын нэг. 2018 онд олны хүртээл болсон “Веном” кино нь хорон санаатан баатрын дүртэй Марвелийн уран сайхны кино хийгээд Сони Марвел Юниверсийн  анхны бүтээл гэдгээр хүлээлт үүсгэж байсан. “Веном” кинонд Эдди Брок(Том Харди) хэрхэн Веном болсныг өгүүлсэн бол “Веном 2”-т өөрөөсөө илүү хүчтэй хорон санаатантай тулалдах аж.  “Веном 2” киноны гол хорон санаатан Карнаж(Клетус Кэседи)-ийн дүрийг Вүүди Харрельсон бүтээнэ. Карнаж Веномоос улаан өнгөөрөө ялгаатай ба тэмтрүүл биеэс нь гарч хөдөлдөг.

Мөн “Веном 2” кинонд Карнажаас гадна өөр нэгэн хорон санаатнаар Шриек гарч ирэх гэнэ. Карнажийн найз бүсгүй Шриекийн дүрийг Наоми Харрис бүтээх юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх