Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/imagessongool.jpg

Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг хориглосон.

- Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх

- Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх

- Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах

- Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх,

- Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргийг амлах, 

- Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал

асуулга зохион байгуулах зэргийг хориглосон.

Хэрэв нэр дэвшигч өөрөө эсвэл түүний бие төлөөлөгч дээрх үйлдлийг гаргавал сонгогч та баримтжуулан, цагдаагийн байгууллагад эсхүл шүүгчид мэдэгдээрэй. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх