Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedhvrleee.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

1. Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна. 4-р сарын хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөгөөр өгсөн бөгөөд түүний үлдэгдэл 70 мянгыг өнөөдөр, маргаашдаа олгоно. 

2. Нийгмийн халамжийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай иргэдэд сард 16 мянган төгрөг олгодог бөгөөд үүнийг 32 мянган төгрөг болголоо. Мөн хүүхдэд өгдөг хүнсний толаны мөнгө 8000 байсныг 16 мянган болгож байна. 

3. 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна. Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо. Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо.

4. Малчдын орлого болон ноолуурын үнийг тогтворжуулах үүднээс ноолуурын 1кг тутамд 20 мянган төгрөг олгоно. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төлөгдөх өр, гадаад зээлийн хүүг хойшлуулахаар ярьсан. Үүнээс зарим хэсгийн нь мөн хэмнэж болохоор урсгал зардлын хэмнэгдэж байгаа зардлаас энэхүү зардлыг гаргах болно. Энэхүү 4 арга хэмжээнд 793 тэрбум төгрөг нэмж гаргахаар төлөвлөлөө. Энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төсвийн алдагдалд нөлөө үзүүлэхгүй. 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх